РАШААНТ БАГ
Төв замаас гудамж хооронд луу автомашин орох, гарах хэсгийг засварлаж, хатуу хучилттай болгох ажил эхэллээ. Рашаант багийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 11, 13, 14 Уртын гол багийн 1, 2, 32 дугаар гудамжинд засварын ажил хийгдэх бөгөөд одоогийн байдлаар авто замыг тэгшилж, боржин чулуун хашлага суулгаж байна. Байршил бүрд орц, гарцын зорчих хэсгийн өргөн 6м, урт нь 7м байхаар зураг төсөв батлагдсан.
Тус ажлыг Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Жи пи экспресс финанс" ХХК гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл үлдээх