Цаг үеийн мэдээлэл


Image

📌Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаан боллоо

📌Тус хуралдаанаар төсөвт хэмнэлтийн зохицуулалт хийгдлээ.

Аймгийн төсөвт төвлөрүүлэх дүнг 5,1 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг 3 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөгдөн батлагдсан 1,3 тэрбум төгрөг бүхий 12 төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжихээр батлагдсан 566 сая төгрөгийн өртөгтэй 4 төсөл арга хэмжээг хэмнэлтийн тухай хуулийн дагуу цуцаллаа.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх