АВААРЫН БАЙДАЛ ҮҮССЭН ОРОН СУУЦНЫ 6 ДУГААР ХОРООЛЛЫН 1-Р БАЙРНЫ ДУЛААНЫ ШУГАМЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ
Тус байрны дулааны шугам 40 жил огт шинэчлэлт хийгдээгүй, зэвэрч, түр аргацаасан байдалтай байсан ба Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.
Ингэснээр өвлийн улиралд дулаан тасрах эрсдэлгүй, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг сайжрууллаа.
Сэтгэгдэл үлдээх