Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвөөс “MONGOLIA TRY-2025” нөлөөллийн аяныг зохион байгууллаа.
Уг нөлөөллийн аянаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, ААН, төрийн байгууллагуудын тохижилтод дэд бүтцийн хүртээмжийн талаар санал хүсэлтээ илэрхийлэхийн сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн асуудлыг нийгэмд таниулан уриалж байна.
Энэхүү нөлөөллийн аянд Улаанбаатар хот болон орон нутаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 18, сайн дурын туслах 20 буюу нийт 38 хүн 12 хоногийн турш Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт явган аялал хийлээ.
Мөн Япон улсаас ирсэн залуусыг Монгол ахуйн соёлтой танилцууллаа.
https://www.facebook.com/100081996504327/videos/1264226255061793
Сэтгэгдэл үлдээх