Орхон аймгийн Засаг даргаас хамт олныг хамарсан шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх уриалга гаргасантай холбогдуулан Цагаанчулуут багийн Засаг даргын ажлын алба дэмжин ажиллалаа.
Үүнтэй холбогдуулан багийн Засаг даргын ажлын албаны санаачилгаар 20 аж ахуйн нэгжтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, 20 өрхөд хүнсний багц, 52 өрхөд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүллээ.
Сэтгэгдэл үлдээх