Дүрстэй мэдээлэл


Image

📌 Эрдэнэ багийн Засаг даргын ажлын алба 7 дахь жилдээ сайн үйлсийн ажлыг зохион байгуулж байна.

Энэ удаад тус багийн XI цэцэрлэгийн 2 настай хүүхдүүдийн 3 бүлэгт 100 мк² талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай шүүгч, чийгшүүлэгч мөн “Энэрэл” төвд 55 инчийн зурагт гардуулан өгч, хүүхдийн эрүүл, ая тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүллээ.

📌 Эрдэнэ багийн ажлын алба жил бүр хөршийн холбооны ахлагч нар болон сайн дурын иргэдтэй хамтран ногоо хураалтад оролцож, цалин орлогоороо сайн үйлсэд хандив өргөдөг уламжлалаа үргэлжлүүлсээр байна.

📌 Өмнөх зургаан жилийн хугацаанд тус багийн хамт олон зорилтот бүлгийн 8 иргэнд гэр олгон, амьдрах нөхцлийг нь сайжруулах чиглэлээр бодит дэмжлэг үзүүлжээ.

https://www.facebook.com/reel/1398869928498655

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх