Иргэн хүн оршин сууж буй газартаа эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнүүдийг жигд, хүртээмжтэй авах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын нэг чухал зорилт юм. Ойрын арван жилд аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж, сумдын инженерийн дэд бүтцийн хангамжийг нэгдсэн байдлаар зохион байгуулж хүн амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх