Орхон аймгийн ИТХ-аас баталсан удирдамжийн дагуу Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн төлөөлөгчийн хувиар 17 дугаар сургуульд ажиллалаа. Ингэхдээ Боловсролын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага, гүйцэтгэгч "АСУД" ХХК-ийн төлөөллийг нэгтгэн ажлын хэсэг байгуулж, өргөтгөлийн ажлын явцтай танилцсан. Өргөтгөлийн ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлыг дуусгахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн 17 дугаар сургуулийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан уурын зуухны нөхцөл байдал болон үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо. Уг уурын зуух нь дан ганц сургууль төдийгүй багийн байр, өрхийн эмнэлэг зэрэг байгууллагыг дулаанаар хангадаг тул найдвартай ажиллагааг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх